16934699850016

2024-02-27

Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц

НҮБ нь 2013 онд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг боловсруулан баталсан. Тус конвенц нь хүний үйл ажиллагааны улмаас үүссэн мөнгөн усны ялгарал, бохирдлоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой заавал дагаж мөрдөх үүрэг бүхий дэлхий нийтийн гэрээ юм. 2008 болон 2013 онуудад хийгдсэн Дэлхийн мөнгөн усны үнэлгээ тайлангаас үзэхэд хүний үйл ажиллагаанаас хамааралтай мөнгөн усны ялгарлын 37 %-ийг алтны бичил уурхайн үйл ажиллагаа эзэлж байна.   Монгол Улс 2015 онд уг конвенцыг соёрхон баталсан.

Танин мэдэхүй
16934699714646

2024-02-27

Жендэр ба мөнгөн ус

Хүн болгон их, бага хэмжээгээр мөнгөн усны хор нөлөөнд өртөх эрсдэлтэй. Ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг онцгойлон анхаарах нь чухал юм. Мөн хүүхэд, нялхас, ургийн хөгжиж буй тархи, мэдрэлийн тогтолцоонд мөнгөн ус шууд нөлөөлөх эрсдэл хамгийн өндөр байдаг. Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг хүн амын эмзэг бүлгийг далайн гаралтай хүнс, арьс цайруулах бүтээгдэхүүний хэрэглээ, шүдний амальгам, түүнчлэн мөнгөн ус хамгийн их ялгардаг алтны бичил уурхай, нүүрс түлдэг дулааны цахилгаан станцын орчноос хол байлгах, мөнгөн усанд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах стратеги, арга хэмжээ хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөдөг. Иймд planetGOLD Монгол төсөл уг мэдээллийн хуудсанд эмэгтэйчүүд мөнгөн усанд өртөх, хордох эх үүсвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаалаа. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төслийн албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудаснаас авна уу. 

Танин мэдэхүй
16934699666036

2024-02-27

Алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээ

planetGOLD Монгол төслийг хэрэгжүүлэгч Канадын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-өөс эрхлэн гаргасан энэхүү мэдээллийн хуудсанд хүний бие мөнгөн усанд хэрхэн хорддог талаар болон хордсон тохиолдолд бие эрхтэнд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл багтсан болно. АБУЗ-ийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. planetGOLD Монгол төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төслийн албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудаснаас авна уу. 

Танин мэдэхүй
16934269412586

2023-10-25

Алтны бичил уурхайд хэрэглэгддэг химийн бодисын хор хөнөөл

planetGOLD Монгол төслийг хэрэгжүүлэгч Канадын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-өөс эрхлэн гаргасан энэхүү гарын авлагад мөнгөн ус, цианид болон цахиур агуулсан тоосны хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээлэл багтсан болно. АБУЗ-ийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

Танин мэдэхүй
16934269371606

2023-10-25

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгааны тайлангийн цахим хувилбар

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа2023 оны 6-р сар  

Сургалт

2023-10-25

Цэвэр агаар-дээд түвшний чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна

Цэвэр агаар-дээд түвшний чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна

Сургалт

2023-10-25

Мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах цех баригдаж байна

planetGOLD Монгол төслөөс Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах цех барьж байна. Цехийн талаарх видеог толилуулж байна. Тус шинэ цехүүд нь алт барилтын хувийг өсгөж, хүдэр боловсруулах хугацааг богиносгох давуу талтай. Ингэснээрээ бичил уурхайчдын орлогыг нэмэгдүүлэх давуу талтай төдийгүй хамгийн чухал нь мөнгөн ус зэрэг хортой химийн бодис хэрэглэх эрсдлийг бууруулах тул байгаль орчинд хал багатай юм.

Танин мэдэхүй